Монголын анхны eSIM үйлчилгээ үзүүлэгч
Ubsim.mn нь Монгол улсад eSIM технологийг нэвтрүүлэн, хэрэглэгчдэд хялбар, хурдан, найдвартай холболтын шийдэл санал болгодог компани юм. Бид 2024 онд байгуулагдсан бөгөөд богино хугацаанд олон мянган хэрэглэгчийн итгэлийг хүлээж чадсан.
Манай зорилго бол Монгол хүн бүрт дэлхийн аль ч өнцөгт байсан найдвартай интернет холболтоор хангах явдал юм. eSIM технологи нь уламжлалт SIM картаас ялгаатай нь физик карт шаардахгүй, цахимаар шууд идэвхжүүлэх боломжтой.
Худалдан авсны дараа хэдхэн минутын дотор eSIM-ээ идэвхжүүлэх боломжтой.
Дэлхийн 100 гаруй улс оронд ажилладаг data багцууд.
Таны мэдээлэл бүрэн хамгаалагдсан, найдвартай холболт.
Манай баг танд хэзээ ч туслахад бэлэн байна.